Нүүдлийн шувуудыг ажиглах аялал - 2

Нүүдлийн шувуудыг ажиглах аялал - 2 Дорноговь аймгийн Өргөн сумын Шувуун хөөвөр баянбүрд рүү явна. Аяллын зорилго: Шувуудын нүүдэл эхэлсэнтэй холбогдуулан говийн баянбүрдээр дайран өнгөрч буй нүүдлийн шувуудыг ажиглах. Хэзээ: 2013 оны 04 дүгээр сарын 12-15 4-р сарын 12-нд - Үдээс хойш 16:30-н Суудлын галт тэргээр явах ба үүрээр 03:30-д Дорноговь аймгийн Өргөн суманд бууна. Унаагаар сумын төвөөс хойш 8 км зайд орших Шувуун хөөвөр баянбүрд рүү явна. Тэнд очоод майхнаа барин хоноглоно. Өглөө нар мандангуут цайлаад шувуудыг ажиглах болно. 4-р сарын 13-ндаа хоноод 14-ний(Ням гариг) орой 21:30-д Өргөнөөс Улаанбаатар орох галт тэргэнд суун 15-ны(Даваа гариг) өглөө 09:25-д Хотод ирнэ. Бэлтгэх зүйлс: Мишок, Майхантай бол зүгээр Сонирхсон оюутан, залуус та бүхэн 2013 оны 04 дүгээр сарын 12-ноос өмнө мөнгөө хураалгах шаардлагатай. Замын зардал, хоолны мөнгө: 30'000 төгрөг Бүртгэл: 2013 оны 04-р сарын 10-ны 18:00 цагт Дэмжигч байгууллага: Зэрлэг Амьтдыг Хамгаалах Нийгэмлэг (WCS) Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг (MOS) Монголын Шувуу Ажиглагчдын Клуб Холбоо барих утас: 99230323, 91239594

Comments