Монгол эр хүн уйлдаг.
Монгол эр хүн зөвхөн зүрхэндээ л уйлдаг.
"Эр хүн хэзээ уйлж байсан юм" гэсэн хатуужлаар
Монгол эр хүн хүмүүждэг.
"Эр хүн хэзээ уйлж байсан юм" гэсэн хатуужлаар
Монгол эр хүн хүмүүждэг.
2011.5.29 нд "Авьяаслаг хятадууд" шоунд оролцсон 12 настай Өвөр Монгол хүү Удмаа "Алсад суугаа ээж" хэмээх дууг дуулж үзэгч олныг бишрүүлэв. Удмаа хүү багаасаа дуу дуулах дуртай байсан ба түүний мөрөөдөл бүх дэлхий ертөнцийг ногоон болгож чадах бэх зохион бүтээх. Тэрээр бага насандаа эцэг эх хоёроосоо хагацсан бөгөөд "Алсад суугаа ээж" хэмээх дууг дуулахаар ээжийгээ санаж дурсдаг юм. Ээж нь түүний хажууд энэ дууг дуулахыг нь сонсох дуртай байжээ. Энэхүү бичлэгийг youku болон baidu зэрэг хятад видео сайтуудаар нийтдээ 1 сая гаруй хүн үзжээ.
Comments
Post a Comment