Шувуу ажиглах аялал 2010.12.04 Санзайн Их бага баяны зуслан

      Өнөөдрийн шувуу ажиглах аяллаар МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийн оюутнууд болох Г. Чинчулуун (Ой-3), Ө. Аззаяа (Био-2), Э. Заяа (Био-3), Ү. Төвшин (Магистрант) гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр Санзайн Их бага баяны зуслангийн ой, Сэлбэ голын хөндийгөөр явсан бөгөөд цаг агаар -12 орчим хэмийн хүйтэн, бага зэрэг салхитай, түр зуурын цастай, нарлаг сайхан өдөр байлаа. Бид 2010 оны 12 дугаар сарын 4-ний өглөө 10:00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны үүдэнд цугларан Бөмбөгөр лүү алхаж 11:00 цагийн Санзайн автобусанд сууж 12:00 цагийн үед Санзайн эцэс дээр буусан. Санзай, Хандгайт руу автобус 700 төгрөгөөр явдаг юм байна. Их бага баян гэсэн зуслангийн ойд орж шувуудыг ажигласан. 14:00 цагийн үед өвлийн ойд өдрийн ундаа уусан. Ингээд бид Сэлбэ голын хөндий даган алхаж явсаар 20:00 цагт Жигжид зуслангийн уулзвар дээрх нэгэн хүнсний дэлгүүрт аяллаа дуусгалаа.

Өнөөдрийн шувуу ажиглах аяллаар харсан шувууд:

1. Өрнийн тоншголжин, Europian Nuthatch, Sitta europaea - 1
2. Цагчаа ятгашаазгай, Eurasian Jay, Garrulus glandarius - 2
3. Хүрэнтолгой хөхбух, Willow Tit, Parus montanus - >10
4. Хар тогшуурга, Black Woodpecker, Dryocopus martius -1
5. Хон хэрээ, Raven, Corvus corax
6. Хар хэрээ, Carrion Crow, Corvus corone
7. Алаг шаазгай, Black-billed Magpie, Pica pica
8. Хөмрөг, Bunting, Emberiza sp. - >10

Бидний аяллыг дэмжиж ажилладаг WCS-Mongolia, Монголын шувуу ажиглагчдын клубт талархаж байгаагаа илэрхийлье.

10:00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрнаас гарч Бөмбөгөрөөс Санзайн автобусанд суухаар явлаа.
Г. Чинчулуун, Ө. Аззаяа, Э. Заяа (МУИС-ийн ББС-ийн оюутнууд)

Өдрийн 12:00 цагийн үед Санзайн эцэс буюу Их бага баяны зуслангийн ойд энэ удаагийн швуу ажиглах аяллаа хийсэн. 

 Цэвэр агаарын эрх чөлөө


Бараан хэрэм

Хон хэрээ (Corvus corах)

Хууль бусаар мод бэлтгэж яваа хүмүүс олон байлаа.

Өвлийн ойд

Байгаль өөрөө нөхөн сэргэж байна.

Бидний өдрийн унд: Хээрийн цай, ил гал дээр хийсэн хоол

Ү. Төвшин (МУИС-ББС Магистрант)

Г. Чинчулуун (МУИС-ББС Ой-3)



Сэлбэ голын эх


Нарс
Шувуу ажиглах аялал маань 20:00 цагт Жигжид зуслангийн уулзвар дээрх нэгэн хүнсний дэлгүүрт дууслаа.

Comments