2011 оны 1-р сарын 2-ны өглөө МУИС-ийн хичээлийн 2-р байрны үүдэнд 09:00 цугларч 09:30 цагт Я. Гансүх (МУИС, Газарзүй-4), Б. Ганзориг (МУИС, Магистрант), Г. Чинчулуун (МУИС, Ой-3), Замбагацэцэг (МУИС, Биологи-4), Ү. Төвшин (МУИС, Магистрант) гэсэн бүрэлдэхүүнтэйгээр МУИС-ийн автобусны буудлаас Яармагийн автобусанд сууж 10:30-д Яармагийн 2-р буудал дээр буун Богд Хан уулын Нүхтийн ам руу алхсан.Өнөөдрийн аяллаар нийт 11 зүйлийн шувуу харсан ба 1985 онд Нүхтийн аманд нутагшуулсан Янгир харсан.
Богд Хан уулын янгирын талаарх товч мэдээллийг энэхүү холбоосоор аваарай
http://www.inet.mn/?vfile=7&vmet_id=4225&vmet_main=1477&vt=archive&vl=archive&vdate=&vofile=&left=yes&vpage=380
Харсан шувууд:
- Хон хэрээ - Corvus corax - 2
- Хар хэрээ - Corvus corone - 29
- Алаг шаазгай - Pica pica -7
- Улаанхушуут жунгаа - Pyrrhocorax pyrrhocorax - 2
- Хээрийн боршувуу - Passer montanus - >50
- Өрнийн тоншголжин - Sitta europaea - 5
- Нөмрөг тас - Aegypius monachus - 2
- Дөлөн цэгцүүхэй - Acanthis flammea - >40
- Хүрэнтолгой хөхбух -Parus montanus - >10
- Их хөхбух - Parus major - 2
Бас 10 янгир, 1 хар ямаа харсан.
|
Өрнийн тоншголжин - Sitta europaea |
|
Гацуур |
|
Янгир |
|
6 янгир дундах хар ямаа |
|
Дөлөн цэгцүүхэй - Acanthis flammea |
|
Нөмрөг тас - Aegypius monachus |
|
Нүхтийн амралт |
|
Самар бэлтгэгчдэд мунадуулсан хуш |
|
Үүр |
|
Хүрэнтолгой хөхбух -Parus montanus |
|
Солигдол явагдаж байна |
|
Улаанбаатар хот |
|
Өнөөдрийн аяллын бүрэлдэхүүн |
Comments
Post a Comment